Badarchin-Employee well-being service

Badarchin-Employee well-being service

Share

Дуудлагаар очих эрүүл мэндийн цогц үйлчилгээ. Бариа, Иог, Бясалгал, Хоол зүйн, Сэтгэл зүйн сургалт

Ажлаасаа хөндийрч чаддаггүй завгүй ажилчдад тохирох, зай талбай, тоног төхөөрөмж шаардагдахгүй хамгийн энгийн практик эмчилгээг таны оффис дээр очиж хийх үйлчилгээ.
- Оффис массаж
- Иогын хичээл
- Бясалгалын хичээл
Дэлгэрэнгүй мэдээллийг www.badarchin.web.app

15/06/2026

Бадарчингийн иогийн багш Л.Отгончимэг 🧘🏻‍♀️

💻 Өдөржин ширээний ард суудаг уу?

Удаан хугацаагаар суугаа ажиллах нь хүзүү, мөр, нурууны хөшилт үүсгэж, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ажил дээрээ өөртөө цаг зориулж, энгийн йогийн дасгал хийгээрэй. 🧘‍♀️

✨ Биеийн хөшилт тайлагдана
✨ Цусны эргэлт сайжирна
✨ Стресс буурна
✨ Анхаарал төвлөрөл нэмэгдэнэ

Эрүүл бие, саруул ухаан амжилтын үндэс шүү

Байгууллагын иогийг үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл бол https://badarchin.com/services/yoga/

📞 Утас: 7220-0300

13/06/2026

Ажилтан ажлаас гарахад ихэнх байгууллага зөвхөн сул орон тоог л хардаг.

Гэтэл бодит өртөг нь үүнээс хавьгүй өндөр байдаг.

✔️ Шинэ хүн хайх хугацаа
✔️ Сургах хугацаа
✔️ Бүтээмжийн алдагдал
✔️ Багийн үлдсэн гишүүдийн ачаалал
✔️ Харилцагчийн туршлагын нөлөө

Зарим тооцооллоор нэг ажилтныг солих өртөг нь тухайн ажилтны хэдэн сарын цалинтай тэнцэх хэмжээний зардал үүсгэдэг.

Тиймээс ажилтан тогтоон барих нь зөвхөн HR-ийн KPI биш.

Байгууллагын ашигт ажиллагаатай холбоотой асуудал юм.

Танай байгууллагын хамгийн өндөр turnover-той албан тушаал юу вэ?

12/06/2026

Бадарчин бариагаа дуудаад, ажлаа зогсоолгүйгээр биеэ амраадаг “cool” хамт олон болоорой. 🤗

👉 Манай мэргэжлийн бариа заслын үйлчилгээг сонгоод ажлын бүтээмжээ нэмэгдүүлээрэй.

Дуудсан газарт нь очно шүү🧡
📞 Утас: 7220-0300
🕐 Өдөр бүр 10:00 - 22:00

12/06/2026

Өдөржин компьютерийн өмнө суудаг хүмүүсийн хамгийн түгээмэл гомдол:
• Хүзүү хөших
• Мөр чангарах
• Бугуй өвдөх
• Нуруу чилэх

Сайн мэдээ нь эдгээрийг багасгахын тулд заавал фитнес явах шаардлагагүй.

Цаг тутамд ердөө 1 минут босож хөдөлгөөн хийхэд л хангалттай.

Энэ бичлэгийг хадгалаад ажлын ширээнийхээ хажууд "анхны тусламж" шиг ашиглаарай.

Мөн хамт олондоо share хийгээрэй. Танай багийн хэн нэгний хүзүү яг одоо танд талархах байх. 😄

11/06/2026

Burnout-ыг ихэнхдээ хувь хүний асуудал гэж хардаг.

Гэвч байгууллагын түвшинд харахад burnout нь:

• Ажилтны эргэлт нэмэгдэх
• Бүтээмж буурах
• Оролцоо сулрах
• Багийн уур амьсгал муудах

зэрэг олон эрсдэлийн эхлэл болдог.

Тиймээс wellbeing нь зөвхөн ажилтнаа халамжлах тухай биш.

Эрүүл, тогтвортой, бүтээмжтэй байгууллага бий болгох тухай юм.

Танай байгууллагад burnout-ын шинж ажиглагдаж байна уу?

Photos from Badarchin-Employee well-being service's post 10/06/2026

Ажилтан гэнэт ажлаас гардаггүй.

Үүнээс өмнө хэдэн сар, заримдаа хэдэн долоо хоногийн турш дохио өгдөг.

Идэвхгүй болох.
Санаачилга буурах.
Өвчний чөлөө нэмэгдэх.
Ажилдаа сэтгэл гаргахаа болих.

Эдгээрийг хувь хүний асуудал гэж харах амархан.

Гэхдээ байгууллагын түвшинд харахад энэ нь burnout-ын шинж байж болно.

Танай багт эдгээрээс хэд нь ажиглагдаж байна вэ?

Сэтгэгдэл дээр хуваалцаарай.

10/06/2026

Танайд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг уу?

👉 Аж ахуй нэгж бүр Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд заасны дагуу 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах журамтай.

Бид оффис бариа заслын үйлчилгээгээрээ ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгууллагад ХБИ зуучлаж байна.

Мөн дараах үйлчилгээг санал болгож байна

✔️Оффис бариа
✔️Иог
✔️ Сэтгэл зүй
✔️ Хоол зүй
✔️ Эмчийн үзлэг

📞 Холбоо барих: 72-200-300

02/06/2026

Хүний нөөцийн мэдрэмжтэй, шилдэг мэргэжилтнүүд эдгээр үйлчилгээг авдаг нь "эрдэмтдийн судалгаагаар" нотлогджээ 😅

31/05/2026

🌼 Эх үрсийн баярын мэнд хүргэе! 🌼
Ээжүүд, аавууд, хүүхэд багачууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, инээд хөөрөөр дүүрэн сайхан баярын өдрийн мэндийг хүргэе.
Бид эх хүүхдийн эрүүл мэнд, аз жаргалын төлөө үргэлж хамт байх болно.
📌 Баярын өдрийг тохиолдуулан манайх 6-р сарын 1-ний өдөр амарна. Хэвийн үйл ажиллагаа дараагийн ажлын өдрөөс үргэлжилнэ.
Та бүхэндээ гэр бүлээрээ аз жаргалтай, дурсамж дүүрэн баярын өдрийг хүсэн ерөөе. 💛
👉Эх хүүхдийн багцын хямдралын тухай мэдээллийг коммент хэсгээс авна уу

13/05/2026

✅ HR Trendy Products in Mongolia 2026 💼
TOP 8: #Бадарчин - Ажилтны эрүүл мэндийн үйлчилгээ

Монголдоо анхдагч цор ганц байгууллага дээр дуудлагаар очиж үйлчилдэг ажилтны эрүүл мэндийг дэмжигч тус эрүүл мэндийн платформ нь 2023 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Оффис бариа засал, бясалгал, иог, хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэндийн үзлэгийг нэг дороос авах боломжийг олгож буй хүний нөөцийн салбарын шинэ тренд бүтээгдэхүүн мөн юм.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


9 давхар, Монгол ТВ таур, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс
Ulaanbaatar